2012/01/02

Ажигана

Ажигана
Дунд ажигана (Stellaria media)
Биологийн ангилал зүй
Аймаг:
Ургамал (Plantae)
 
Эвдикот
Баг:
Баширтан (Caryophyllales)
Овог:
Баширтан (Caryophyllaceae)
Дэд овог:
Alsinoideae
Төрөл:
Ажигана
Шинжлэх ухааны нэр
Stellaria
L.

Ажигана (Stellaria) нь баширтан (Caryophyllaceae) овгийн нэгэн төрөл ургамал юм. Энэ төрөлд 120–200 зүйлийн ургамал байх ба эдгээр нь бараг дэлхий даяар тархсан, гол төлөв дэлхийн бөмбөрцгийн умард хагасын сэрүүн бүс нутагт ургана. 

Тодорхойлолт ба экологи

Ургамлын шинж чанар

Ажиганын зүйлүүд нь нэг наст эсвэл олон наст өвслөг ургамал юм. Үндэсний булцуугүй үндэслэг иш нь ихэвчлэн олон наслах эрхтэн болдог. Зарим зүйлийн иш нь дөрвөлжин хэлбэртэй байдаг. Энгийн навчнууд нь бусад навчит ургамлын бүхий л овгийн нэгэн адил эсрэгээрээ байдаг.

Боловсрох шинж чанарууд

Цэцэг нь салаалсан ишин дээр байдаг ба дангаараа эсвэл хосоороо байх нь ховор. Цэцэг тээгч навч нь хуурай хальсархаг эсвэл өвслөг байна.

Ихэнхдээ хос бэлэгт (Stellaria dicranoides-т нэг хүйст) цэцгүүд нь радиаль тэгш хэмтэй, таван давхар бөгөөд давхар цэцгийн бүрхүүлтэй байна. Таван ширхэг ногоон өнгийн цоморлиг нь өвсөрхөг ба боловсорч гүйцэх үедээ дохиурт байдаг. Тав эсвэл түүнээс цөөн тооны дэлбэ нь гүн салаалсан, цагаан, заримдаа улаавтар, ховор тохиолдолд ногоон, маш ховор тохиолдолд огт байхгүй байна. Тоос хүртээх нь шавжаар эсвэл өөрөө өөртөө тоос хүртээдэг.

Ангилал зүйн систем

Stellaria төрлийг 1753 онд Карл фон Линней «Species Plantarum» (Ургамлын зүйлүүд) бүтээлдээ жагсаан бүртгэжээ.[1] Stellaria L. төрлийн синоним нэр нь Alsine L. юм.[2] Дэлхий даяар 120–200 зүйлийн ажигана ургадгаас манай улсад дараах зүйлүүд байдаг:[3]

  • Ахар дэлбээт ажигана (Stellaria brachypetala Bge.)
  • Ацан ажигана (Stellaria dichotoma L.)
  • Бунгийн ажигана (Stellaria Bungeneana Fenzl.)
  • Дагуур ажигана (Stellaria dahurica Willd.)
  • Дунд ажигана (Stellaria media (L.) Vill.)
  • Зузаан навчит ажигана (Stellaria crassifolia Ehrh.)
  • Ишлэг ажигана (Stellaria peduncularis Bge.)
  • Мохоо цоморлигт ажигана (Stellaria amblyosepala Schrenk.)
  • Намгийн ажигана (Stellaria palustris Ehrh.)
  • Саглагар ажигана (Stellaria diffusa Willd.)
  • Тайрлаг ажигана (Stellaria gypsophiloides Fenzl.)
  • Үетнэрхүү ажигана (Stellaria graminea L.)
  • Цацарган ажигана (Stellaria radians L.)
  • Чулуусаг ажигана (Stellaria petraea Bge.)
  • Шерлэри ажигана (Stellaria cherleriea (Fisch.) Williams.)
  • Шүхэрт ажигана (Stellaria umbellata Turcz.)
Ацан ажигана (Stellaria dichotoma L.)
Stellaria humifusa

Ном зүй

  • John K. Morton: Stellaria. Flora of North America Editorial Committee: Flora of North America North of Mexico. Volume 5: Magnoliophyta: Caryophyllidae, part 2. Oxford University Press, New York / Oxford u. a. 2005, ISBN 0-19-522211-3, S. 96 (online).  

Эх сурвалж

  1. Carl von Linné: Species Plantarum. Band 1, Lars Salvius, Stockholm 1753, S. 421 (Digitalisat).
  2. Karol Marhold: Caryophyllaceae. Stellaria. Euro+Med Plantbase - the information resource for Euro-Mediterranean plant diversity. Berlin 2011.
  3. Б. Болормаа etc. Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны Судалгаа, технологийн нэгж: Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт. Хуудас 5, 2011 он

Хамгийн их уншсан өгүүллэг